ОҮИТБС ӨДӨРЛӨГ - ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМДАД

2 сарын 02, 2021
383
ОҮИТБС ӨДӨРЛӨГ - ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМДАД

  Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2014 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад ажиллаж, эрдэс баялгийн салбарыг тойрсон асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор нээлттэй хэлэлцлээ.

    Өдөрлөгийн эхний хагаст ОҮИТБС-ын тайлангаар тухайн сумдад тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, түүний буцаан хуваарилалт, зарцуулалт, компаниудаас сум, орон нутагт үзүүлсэн хандив, дэмжлэг, байгаль орчны нөхөн сэргээлт, ажлын байр зэрэг ил тод болсон тоо, мэдээг иргэдэд нээлттэй мэдээлэв.  Хоёрдугаар хагаст тухайн суманд иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх чиг үүрэг бүхий ОҮИТБС-ын салбар зөвлөлийг төр, компани, иргэний нийгмийн тэгш оролцоотойгоор байгуулах талаар санал солилцож, шаардлагатай арга зүйгээр хангав.

     Энэ удаагийн арга хэмжээнд Улаанбаатар хотоос Авилгатай тэмцэх газар, Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Иргэний нийгмийн “ТАН” эвсэл, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч, харилцааны мэргэжилтэн, Ийгл ТВ-ийн сэтгүүлч, зураглаач бүхий 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.

    Орон нутгаас аймгийг төлөөлж Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг тэргүүтэй ОҮИТБС-ын дэд зөвлөлийн гишүүд, сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, удирдлага, олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд, иргэд, малчид, хөдөлмөрчид бүхий  140 гаруй оролцогчид оролцов. Тайланг 9 суманд ажилласан нэгдсэн тайлангаас үзнэ үү.

Баянжаргалан сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг

Даланжаргалан сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг

Монголын ОҮИТБС-ын ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд