Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын хуулийн хэлэлцүүлэг

5 сарын 20, 2026
128
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын хуулийн хэлэлцүүлэг

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2026 оны 05 сарын 20 өдөр УИХ-н Тамгын Газрын Хэлэлцүүлгийн танхимд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүүн Б.Уянга удирдан явууллаа.  Б.Уянга гишүүн хуулийн үндсэн концепцийг тайлбарлалаа. Энэ хуулиар зөвхөн Олборлох салбарын үйл ажиллагааг ил тод болгохоос гадна байгалийн баялаг тэр дундаа амьтан, ургамал, ус зэрэг байгалийн баялгийг хэрхэн ашиглаж буйг цогцоор нь ил тод болгох юм. Ил тод байдлын портал байна. Энэхүү портал нь одоогийн ОҮИТБС-ын ашиглаж буй портал уу эсвэл өөр бусад байх уу гэдгийг судалж байгаад шийднэ. Уул уурхайн салбарт байгаа ил тодын сайтуудаас гадна Байгаль орчины яаманд ан амьтан, ургамал, усыг хэрхэн ашиглаж буй талаар хангалттай хэмжээний мэдээллийн эх сурвалжууд байна. Хамгийн гол баримтлах ёстой зүйл юу вэ гэхээр хэн зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна тэр хийсэн үйл ажиллагааныхаа тайланг тавих ёстой гэж хэллээ. Дараа нь ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон ОҮИТБС-ын одоогийн байдлын талаар танилцууллаа. Иргэний нийгмийн төлөөлөл, АТГ, БОУАӨЯ зэрэг төрийн байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр, Оюу Толгой ХХК зэрэг компанийн төлөөллүүд оролцож өөрсдийн санал бодлыг хэлж асуулт хариулт өрнөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд