ОҮИТБС-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН 36 ДУГААР ХУРАЛДААН УУЛ УУРХАЙН ЯАМАНД БОЛЛОО

2 сарын 02, 2021
293
ОҮИТБС-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН 36 ДУГААР ХУРАЛДААН УУЛ УУРХАЙН ЯАМАНД БОЛЛОО

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын хэсгийн 36 дугаар хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уул уурхайн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Нэргүй удирдаж, ажлын хэсгийн 33 гишүүнээс 24 гишүүн оролцож ирц 70 хувьтай байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав. Үүнд:

  1. Монгол Улсын ОҮИТБС-ын 8 дугаар буюу 2013 оны нэгтгэл тайлангийн явц, дунд хугацааны тайлан - Харт Нойрс Лтд, Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан консорциум
  2. Монгол Улсын ОҮИТБС-ын 6 удаагийн Үндэсний нэгтгэл тайлангуудаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүгнэлт - Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож
  3. “ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох” олон талт хэлэлцүүлгийн зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай - Төлсөн авснаа нийтэл эвслийн зохицуулагч Н.Баярсайхан
  4. Европын сэргээн босголт банкны шугамаар туршлага судлах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай

 

Дэлгэрэнгүй тэмдэглэлийг "Ажлын хэсэг" цэснээс үзнэ үү.

 

Монголын ОҮИТБС-ын ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд