ОҮИТБС-н Ажлын алба нь НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, АҮЭБЯ-тай хамтран 2025 оны 10-р сарын 23-ны өдөр Олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт Пума зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь 2 дахь удаагаа болж байгаа ба дахин нэг удаа хийгдэнэ. Иймд оролцож амжаагүй компаниуд 2025 оны 11-р сарын 23 өдөр оролцох боломжтой юм. Бүртгэлийн холбоос нь: https://forms.gle/Qx4T5VZWdzgNzVBw6
Сургалтад Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга С.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр,
ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон авлигын эсрэг MNS ISO 37001:2024 стандартын талаар,
судлаач Д.Тэгшбаяр нар илтгэл тавьж, оролцогчидтой харилцан ярилцлаа.
Компаниуд дээрх стандартын дагуу өөрсдийн авилгын эсрэг дүрэмтэй болох боломжтой юм. ОҮИТБС-н Ажлын алба дэмжлэг үзүүлж ажиллах болно.