ОҮИТБС-ЫН ЦАХИМ ТАЙЛАГНАЛЫН ТУХАЙ

4 сарын 15, 2024
678
ОҮИТБС-ЫН ЦАХИМ ТАЙЛАГНАЛЫН ТУХАЙ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон эрдэс баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн анхааралд:

Шинэчлэгдсэн ОҮИТБС-ын тайлангийн цахим системийн ачаалал их байгаа учир тайлан хүлээн авах эцсийн хугацааг 2024 оны 04-р сарын 23-ны өдрийг дуустал сунгасан болно. Тайлангаа шуурхай гаргахыг хүсье.

Та https://ereports.eitimongolia.mn/ холбоосоор нэвтэрч шинэчлэгдсэн цахим тайлагналын системтэй,  https://www.eitimongolia.mn/p/92 холбоосоор шинэчлэгдсэн цахим тайлагналын системийн гарын авлагатай танилцах боломжтой.

 Тодруулах мэдээллээ  7011-0525; 7011-0155 дугаараас болон Admin@eitimongolia.mn цахим хаягаар лавлана уу.
            Ил тод байдлын тайлангаа жил бүр тогтмол тушааж, олборлох салбарыг хариуцлагатай, ил тод болгох үйлсэд хувь нэмрээ оруулдаг аж ахуйн нэгжүүддээ баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд