Зүүн бүсийн аймгуудын “Хариуцлагатай Уул Уурхай” өдөрлөгийн оролцогчдоос гарсан зөвлөмжтэй танилцана уу.

1 сарын 22, 2024
349
Зүүн бүсийн аймгуудын “Хариуцлагатай Уул Уурхай” өдөрлөгийн оролцогчдоос гарсан зөвлөмжтэй танилцана уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, ОҮИТБС-ын Ажлын алба хамтран Зүүн бүсийн аймгуудын “Хариуцлагатай Уул Уурхай” өдөрлөгийг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 2023 оны 11-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгт УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, ЭкЦА, Дорнод, Хэнтий аймгуудын Засаг дарга, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын дэд зөвлөл, Иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн иргэдийн төлөөлөл, “Цайрт минерал” ХХК, “Степ Голд” ХХК, "Шин Шин" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөгчид оролцлоо.

Олборлох салбарыг ил тод нээлттэй болгоход тус нэмрээ оруулж илтгэл тавьсан илтгэгч нартаа талархсанаа илэрхийлж байна.

Уг чуулганд оролцсон талуудын төлөөллүүдээс гарсан санал, зөвлөмжүүдийг хүргүүлж байна. Мөн эдгээр зөвлөмжүүдийг холбогдох яам, агентлаг, байгууллагуудад хүргүүлсэн болно.

Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч зөвлөмжтэй танилцана уу. Зөвлөмж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд