Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын 9-р бага хурал 2023 оны 6-р сарын 13-14-ны өдрүүдэд Сенегал Улсын нийслэл Дакар хотноо зохион байгуулагдав.

7 сарын 06, 2023
228

Энэ Хуралд дэлхийн 90 гаруй орны 800 орчим зочид төлөөлөгчид оролцсон, хэд хэдэн орны Засгийн газрын тэргүүд, сайд нар биечлэн оролцсон байна. ОҮИТБС-ын 20 жилийн ойг тохиолдуулан Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейр цахимаар мэндчилгээ дэвшүүлж, анхны дарга Питер Эйген хуралд оролцсон байна.

ОҮИТБС-ын Хурлаас ОҮИТБС-ын 2023 оны шинэ стандартыг баталж, шинэ Удирдах зөвлөлийг сонгож, хатагтай Хелен Кларкийг ОҮИТБС-ын удирдах хорооны даргаар улираан томилов.

Монгол Улсын ОҮИТБС-ын Ажлын албаны төлөөлөл хуралд оролцож, Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулсан байна. Энэ хурлаас шинэ гишүүн орноор Чили улсыг хүлээн зөвшөөрсөн байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд