АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

2 сарын 27, 2023
85
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн Газар нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах хүрээнд “Дэлхийн Олборлох үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр-2”-т зориулсан Олон талт итгэлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг зохицуулах үүрэг бүхий Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк / Олон Улсын Хөгжлийн Ассоциацаас (цаашид “Банк” гэх) Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг санаачилга (ОҮИТБС)-ын 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг авч байна.
“ОҮИТБС-ыг хэрэгжүүлж Олборлох салбарын ил тод байдлыг бэхжүүлэх” энэхүү төслийн зорилго нь ОҮИТБС-ын оролцогч талуудын хамтын ажиллагаа оролцоог бэхжүүлэх, ОҮИТБС-ын өгөгдлийг мэдээллийн үндсэн суурь урсгал болгох болон түүнийг ашиглах чадавхыг нэмэгдүүлэхэд оршиж, Монгол Улсын эрдэс баялгийн удирдлагын хариуцлагыг бэхжүүлэх замаар ил тод системтэй тайлагналын системийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий Сайдын 2007 оны 62 тоот захирамжаар байгуулагдсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын алба хариуцах бөгөөд 2019 оноос УУХҮЯ-ны удирдлага дор ажиллаж байна. Тус алба нь 2023 онд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд дараах мэргэжилтэнийг ажиллуулах тул шаардлагад нийцсэн хүмүүсийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалын нэр: Харилцааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго: Төр, компани, иргэний нийгэм гэсэн оролцогч талууд болон иргэд, олон нийтийн ОҮИТБС-ын талаархи мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, түүний зорилго, ач холбогдлыг таниулах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн харилцаа, мэдээллийн үйл ажиллагаа явуулна.

Ажлын байрны зорилт: Иргэд, олон нийтэд ОҮИТБС-ыг таниулах, оролцогч талуудын ойлголтыг нэг чиглэлд бэхжүүлэх, мэдээлэл, сурталчилгааны бүтээгдэхүүн боловсруулах, харилцааны үйл ажиллагааг зохицуулна.

Ажлын байрны чиг үүрэг:

-Хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгаа танилцуулга явуулах,

-Хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтран ажиллах,

-Хэвлэлийн бүтээгдэхүүн бэлтгэх, гаргах,

-Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн үйл ажиллагааны тухай мэдээллийг бэлтгэх,

-Ажлын албаны цахим хуудас, Facebook, Twitter зэрэг сошиал сувгуудыг хөтлөх,

-Сургалт, хурал зөвөлгөөн зохион байгуулах,

-Оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор мэдээ мэдээллээр тогтмол хангаж, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах арга хэмжээ авах,

-Орон нутагт хурал зөвөлгөөн, нээлттэй өдөрлөг зохион байгуулахад оролцох,

-Хариуцсан ажлынхаа худалдан авалтыг зохион байгуулах, холбогдох орчуулгыг хариуцах;

Ажлын байранд тавигдах шаардлага: Харилцаа,

-Хэвлэл мэдээлэл, бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр дээд боловсролтой, бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй,

-Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний мэдлэгтэй байна.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэн дээр дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан тухай нотлох баримтуудын хамт хүсэлтээ тус албаны eiti.secretariat.mn@gmail.com гэсэн хаягаар 2023 оны 3-р сарын 6-ны өдрийн 17.00 цагаас өмнө цахимаар илгээнэ үү. Хураангуй жагсаалтад орсон иргэнтэй холбоо барьж, ярилцлагад урина. Лавлагааг дээр дурдсан цахим шуудангаар 2023 оны 3-р сарын 5- ны өдрийн 17.00 цагаас өмнө авч дуусгана.

Бүрдүүлэх материал
-Намтар (CV)

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Их, дээд сургуулийн дипломны хуулбар,

-Мэргэшсэн сургалт, хөтөлбөрүүдийн батламжийн хуулбар,

-Ажиллаж байсан, ажиллаж байсан эсхүл байгаа ажлын газрын тодорхойлолт (1-ээс доошгүй).

ОҮИТБС-ын Ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд